Хөвсгөл нуурт ёс зүйтэй аялах ёс зүйн дүрмийг гаргаж, мөрдөж эхэлжээ. Энэ дүрмийг БОАЖЯ-ны Тусгай хамгаалалттай газар, Хөвсгөл нуурын байгалийн цогцолбор газрын орчны бүсийн иргэдийн амьжиргааг дэмжиж, тогтвортой аялал жуулчлалыг дэмжих төслөөс хамтран гаргасан байна. Хэрвээ та Хөвсгөл нуурт аялахаар бол дараах 10 зарчмыг баримтлах хэрэгтэй аж.
Үүнд:
- Хөвсгөл нуурын байгалийн цогцолбор газарт аялж, амрахдаа Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, дүрэм, журмыг чанд мөрдөн зөвхөн зөвшөөрөгдсөн отоглох цэг, жуулчны баазад байрлах;
- Аялагчид нь жуулчны бааз, гэр буудал, отоглох цэгийн дотоод дүрэм журам, ариун цэвэр, үйлчилгээний стандарт шаардлагын талаарх санамжийг чанд дагаж мөрдөх;
- Газар хөндөх, ухах, мод огтлох, гол горхи,нуурын усыг бохирдуулах, ил гал гаргах, ил задгай бие засах зэрэг зохисгүй үйлдэл гаргахгүй байх;
- Ёс зүйгүй үйлдэл хийсэн бусад аялагчдад шаардлага тавих, үлгэр дууриал үзүүлэх
- Хог хаягдлаа ангилан ялгаж зориулалтын уут, саванд цуглуулан авч явах, зөвшөөрөгдсөн хогийн цэгт хаяж хэвших, нутгийн иргэдийн хог хаягдлын бүлгийн үйл ажиллагааг дэмжих, хүндэтгэх,
- Автомашины цонхоор ундаа усны сав, архины шил,бусад хог хаяхгүй байх
- Үдшийн 23.00 цагаас өглөөний 07.00 цагийн хооронд хөгжим хэрэгсэл ажиллуулах, чанга дуу чимээ гаргах, архидан согтуурах, машины дуут дохио хэрэглэх зэргээр бусдын амгалан тайван байдлыг алдагдуулахгүй байх;
- Нутгийн онцлог, ёс заншил, уламжлалт зан үйл, байгалийн болон түүхийн дурсгалт зүйлсэд хүндэтгэлтэй хандах,
- Ховор ан амьтан, ургамал, биологийн төрөл зүйлсийг хайрлан хамгаалах;
- Нутгийн иргэдийн амьжиргааг дэмжих худалдан авалт хийх, орон нутгийн эдийн засагт хувь нэмрээ оруулахыг эрхэмлэх аж.
1 comment
eniigee ert heregjuuleh heregtei bsan ene alban tushaald ochson manuuhainuud yu hiij idor honog ongorooj bn aa. hiih yum ih bh yum naad zah in hotiin hog dund goliin hogiin urgamal hereers heterch bn nuli baas shees bn .