Тамхи татахын эсрэг тэмцэл мэдэгдэхүйц үр дүнд хүрснийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага илтгэлдээ тэмдэглэжээ. 2007 оноос хойш тамхи татдаг хүний тоо 2.8 хувиар буурсан бол тамхи сурталчлахыг хориглох янз бүрийн арга хэмжээнд манай маригийн 4.7 тэрбум хүн хамрагдсан гэнэ. “Тамхи татдаг хүний эзлэх хувь ил буурсан. 2007-2015 оны хооронд 15-аас дээш насны хүмүүсийн дунд тамхичдын эзлэх хувь дэлхийн хэмжээнд 23.5 хувиас 20.7 болж буурсан” гэж уг илтгэлд дурджээ.
Уг баримт бичгээс үзвэл 94 оронд тамхи татдаг хүний тоо буусан бол 47 оронд өөрчлөгдөөгүй, харин таван оронд нэмэгдсэн байна. Нэг хүнд ногдох орлого багатай орнуудад тамхи татахтай тэмцэхэд дэлхий ндундажтай харьцуулахад бага өөрчлөлт гарчээ.
ДЭМБ-ын илтгэлд онцлон тэмдэглэснээр, тамхи үйлдвэрлэгчид Засгийн газраас авч буй арга хэмжээг эсэргүүцсээр байгаа аж. Мэргэжилтнүүдийн анхааруулснаар, тамхи татах нь дэлхийн даяар нас баралтын гол шалтгаан болж байгаа бөгөөд жил бүр тамхинаас үүдэлтэй шалтгаанаар долоон сая гаруй хүн хорвоог орхиж байна. “Тамхины хэрэглээг бууруулах хамгийн үр дүнтэй, эдийн засгийн хувьд батлагдсан арга бол тамхины үнийг нэмэгдүүлэхийн тулд татварыг өсгөх явдал юм” гэж ДЭМБ үзжээ.
“Дэлхийн улс орнуудын Засгийн газар тамхины “тахал”-ыг улам даамжруулж буй хууль бус наймааг таслан зогсоох ёсттойу гэж тус байгууллагын ерөнхий захирал Тедрос Адан Гебрейесус мэдэгдсэн байна.
Эх сурвалж “Өнөөдөр” сонин