Эрүүл мэндийн яамнаас өгсөн мэдээллээр сүүлийн 24 цагт ПСР шинжилгээгээр коронавирусийн халдварын 305 тохиолдол батлагдаж, хоёр иргэн нас баржээ. Нийт бүртгэгдсэн халдварын 139 нь Улаанбаатар хотод, 166 нь орон нутагт байна. Эмнэлэгт 2419 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас биеийн байдал:
- Хөнгөн 648
- Хүндэвтэр 1536
- Хүнд 204
- Нэн хүнд 31 хүн байна.
Улсын хэмжээнд 633 хүүхэд, 129 жирэмсэн эмэгтэй хэвтэн эмчлүүлж байгаа бол гэрийн хяналтад 7695 хүн бий. Нийт нас баралт 2098 боллоо.