Хууль бусаар АН-ын Их хурлыг зарласан С.Эрдэнийг эсэргүүцэж АН-ын ХЭГ-аас мэдээлэл өгч байна.
Ардчилсан намын дарга асан С.Эрдэнэ 2022.02.26-ны өдөр Ардчилсан намын Их хурал гэх хууль бус Их хурлыг зарласан байна. Уг үйлдэл нь Ардчилсан намын үндсэн дүрмийн дагуу хууль бус юм. Учир нь Ардчилсан намын Их хурлыг зарлах субъект нь зөвхөн ҮБХ бөгөөд хэн нэгэн дур мэдэн зарлах эрхгүй.
Харамсалтай нь С.Эрдэнэ өөрийгөө намын дарга гэж уг Их хурлыг зарлаж байна. Гэтэл УДШ Ардчилсан нам даргагүй байгаа гэж 3 удаагийн шүүхийн шийдвэрээрээ тогтоосон. Тиймээс Их хурлыг зарлан хуралдах эрхтэй цорын ганц байгууллага нь Ардчилсан намын Үндсэн дүрмийн 5.12.2-т зааснаар ҮБХ-ны хурал атал С.Эрдэнэ Үндэсний бодлогын хороог хуралдуулахгүйгээр Их хурлыг зарласан байна.
Мөн өнгөрсөн 2020 онд С.Эрдэнэ Улсын дээд шүүхээр батлагдсан 389 Үндэсний бодлогын хорооны гишүүдийг хүчээр чөлөөлж, Баянгол дүүргийн иргэдээс шинэ ҮБХ-г дүрмийн бусаар бүрдүүлсэн байдаг. Гэтэл энэ удаа өөрийн чөлөөлсөн ҮБХ-ны гишүүдийг буцаан дуудсан зар хүргүүлсэн нь УДШ-д бүртгэлтэй АН-ын дүрсийг бүдүүлгээр зөрчсөн үйлдэл юм.
Мөн намын Их хурал зарлагдахдаа 5.12.2-т зааснаар намын Их хурлыг ҮБХ-ны 50-аас дээш хувийн саналаар эсвэл намын дарга санал оруулснаар 14-өөс доошгүй хоногийн өмнө зарлан хуралдуулах эрхтэй байдаг хэмээн мэдэгдэв.
1 comment
Харин энэ нөхдүүд чинь өөрсдөө хууль бус биз дээ?! Эрдэнийн гарын үсэгтэй төрийн 3-н удаагийн сонгуульд АН-оролцсон биз дээ?!!