Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаар Монголын төв нам (МТН)-ыг үүсгэн байгуулсныг бүртгүүлэхээр ирүүлсэн хүсэлтийг хэлэлцээд Улс төрийн намын тухай хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд заасан шаардлагыг хангаагүй тул улсын бүртгэлд  бүртгэхээс татгалзав. Тус намын 960 гишүүний бүртгэл ирүүлсэн, бүртгэл дэх гишүүдийн мэдээлэл  Улс төрийн намын тухай хуулийн 9.3.7-д заасан шаардлага (овог, эцгийн болон өөрийн нэр, иргэний үнэмлэхийн болон регистрийн дугаар, оршин суугаа газрын хаяг, гарын үсэг)-ыг хангаж байгаа эсэхийг шалгуулахад 631 хүний мэдээлэл дутуу болон зөрүүтэй болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн лавлагаагаар тогтоогдсон.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн