Ардчилсан намын их хагарал хэдэн жил дамжин үргэлжилж байна. УИХ-ын 2020 оны сонгуулийн дараа тамга, тугаа хоёр хуваасан тус нам эвсэн нэгдэж, ойлголцолд хүрч чадаагүй байхад МоАХ дахин хоёр хуваагдаж, өнгөрсөн зунаас хойш жагсаал, цуглааны тэргүүнд залрах болсон Э.Бат-Үүлийн “Сонор” студийн хүн, Д.Монголхүү МоАХ-ын тэргүүнээр томилогдож байгаагаа албан ёсоор дуулгасан.
Үүний дараа Х.Баттулгын талыг баримтлагч, МоАХ-ы хяналтын зөвлөлийн дарга Д.Пүрэвбаатар МоАХ-ыг төлөөлөн гарч ирж, Д.Монголхүү, С.Эрдэнэ нарыг холбооны нэрийг барьж, залилан хийж байна гэж үзэн, ЦЕГ-т гомдол гаргаад байгаа.
Энэ талаар Д.Монголхүү Өдрийн сонинд ярилцлага өгчээ.
Тэрбээр: МоАХ бол гишүүнд үйлчилдэг ТББ биш. Нийгэмд үйлчилдэг ТББ. Ер нь бол би 1999 онд 16 нас хүрээд МоАХ-ы гишүүн болж, батлахаа авч байсан. Гэтэл 2000 оноос өмнөх МоАХ-ы архивыг устгачихсан юм билээ.
Д.Монголхүүгийн ард С.Эрдэнэ байгаа юу, МоАХ-ы асуудал дээр С.Эрдэнэ байна уу, Ц.Элбэгдорж байна уу, Б.Билэгт байна уу, С.Билэгсайхан нь байна уу, Ц.Энхтүвшин нь байна уу, С.Зориг нь байна уу, Э.Бат-Үүл нь байна уу, Д.Сосорбарам нь байна уу гээд байх юм. Бүх үүсгэн байгуулагчид Д.Монголхүүгийн ард байгаа. Анхны партизанууд, гишүүд, дэмжигчид бүгд байгаа хэмээн “томров”.
МоАХ бол парламентат ёс, олон ургальч үзлийг дээдэлсэн, ардчиллын төлөөх олон намуудын нэгдэл. Олон намуудын нэгдэл учраас МоАХ өөрөө нам болж болохгүй. МоАХ нам болж үйл ажиллагаа явуулахгүй. Харин миний төсөөллөөр, манай баг, хамт олны төсөөлж байгаагаар, МоАХ-ыхны хүсч байгаагаар үзэл санааны эх ундарга нь МоАХ байх ёстой. Эрх нь зөрчигдсөн иргэдийг хамгаалдаг бат цайз, хэрэм нь байх ёстой гэх мэт “улстөржжээ”.
3 comments
Үнэнхүү инээд хүргэлээ.Шар хаданд байх хүн АН гэгч үхэж сөнөсөн субъектын дарга боллоо гэнэ.Дарь.Сүхбаатар мэтийн архичингууд нь юу гэх бол.
Горьдчихсон амьтан чиний ард Элбэгдорж,Эрдэнэ 2 л бгаа тодорхой.
cham shig nogoon golog AX nd heregui ee. Postel k chertu