Украин руу довтолсонтой холбоотойгоор Английн газрын тос болон шатахууны толгой компани “BP” Оросын төрийн өмчит “Роснефть” компаниас харилцаагаа тасалжээ. Тухайлбал, “BP” компанийн гүйцэтгэх захирал Бернард Луни, өмнөх гүйцэтгэх захирал Боб Дадли нар “Роснефть”-ийн ТУЗ-ийн гишүүнчлэлээсээ огцорсон байна.
Тус компани нь “Роснефть” компанийн 19.75 хувийг эзэмшдэг байсан төдийгүй хамгийн том гадаадын хөрөнгө оруулагчдын нэг байв. Тиймээс 2025 он гэхэд “Роснефть” компанийн ашиг хоёр тэрбумаар буурна гэсэн тооцооллыг гаргажээ.
Энэ талаар “BP” компанийн захирал Хелгэ Лунд “Бид Оростой 30 жилийн турш маш сайн хамтран ажилласан. Гэвч цэргийн түрэмгийлэл нь харилцаагаа өөрчлөхөд хүргэлээ. Тодруулбал, манай компани Роснефтьд хөрөнгө оруулахаа зогсоолоо” гэж ярьжээ. Үүнээс гадна “BP” нь зүүн Сибирийн газрын тосны Тасс Юрях төслийн 20 хувь, баруун Сибирийн Ермак Нефтегазын 49 хувь, газрын тосны Харампур төслийн 49 хувийг эзэмшдэг юм.
Эх сурвалж:CNN