АНУ-ын Миннесота мужийн Миннеаполис хотод 2020 оны тавдугаар сард цагдаагийн ажилтан Дерек Шовин хар арьстан Жорж Флойдыг дэлгүүрээс хулгай хийсэн хэрэгт сэжиглэн саатуулсан байдаг. Цагдаа Жорж Флойдын хүзүүн дээр хөлөөрөө дарсны улмаас баривчлагдсан хүн нас барсан юм.
Гэвч жагсагчдын эсрэг хүчирхийлэл үйлдсэн хэрэгт буруутгагдаж буй арван есөн офицерын найм нь 2020 онд 1 долларын барьцаагаар суллагдсан талаар CNN мэдээлэв.
Прокурорын хэлснээр, Техас мужийн Остин хотод болсон эсэргүүцлийн жагсаалын үеэр цагдаа нар жагсагчдын эсрэг зориудаар болон мэдсээр байж хоёр хүний биед ноцтой гэмтэл учруулсан байна. Үүний зэрэгцээ цагдаа нар жагсагчдад хууль дүрмээ сахихыг олон удаа уриалж байсан. Тэд өөрийгөө хамгаалахын тулд зэвсэг хэрэглэх шаардлагатай байсан хэмээн Цагдаагийн байгууллага тайлбар өгчээ. Хэрэв цагдаа нар буруутай нь тогтоогдвол 99 жилийн хорих ял, 10 мянган долларын торгууль төлөх юм.
Эмгэнэлт явдлын дараа “Хар арьстны амьдрал чухал” хөдөлгөөн идэвхжиж, АНУ болон гадаадад томоохон хэмжээний эсэргүүцлийн жагсаал зохион байгуулахад хүрч байв. Флойдын амийг хөнөөсөн хэргээр ял эдэлж буй Шовин АНУ-ын иргэдийн үндсэн хуулиар олгогдсон эрхийг зөрчих зорилгоор эрх мэдлээ урвуулан ашигласан хэргээ хүлээжээ.
1 comment
Хамгийн их арьсны үзэл гаргадаг нь муу харууд өөрсдөө