Москва болон Белгород мужийн цагдаа нар хорлон сүйтгэх ажиллагаанд бэлтгэж буй террористуудыг тээвэрлэсэн байж болзошгүй микро автобусыг эрэн сурвалжилж байна гэж Baza Telegram суваг мэдээлжээ.
Москва муж, Белгород хотын бараг бүх цагдаагийн хэлтэс Украины дугаартай цагаан Volkswagen машин хайх үүрэг авсан бөгөөд тээврийн хэрэгсэлд террорист халдлага үйлдэхээр бэлтгэж байгаа хэд хэдэн хүн байж магадгүй гэсэн болгоомжлол байгаа аж.
Тус машин Украины уугуул Александр Александрович Токарын нэр дээр бүртгэлтэй бөгөөд аюулгүй байдлын албаныхны мэдээлснээр тэрээр өмнө нь цэргийн хүн байжээ. Эрэн сурвалжлагдаж байсан микроавтобус хоёрдугаар сарын 21-нд Москвагийн ойролцоох Ступино дүүргийн хяналтын камерын дуранд өртжээ.
Одоогоор машин хаана байгаа нь тодорхойгүй байна. Өчигдөр мөн Москвагийн хууль сахиулагчид Крымийн үнэн алдартны сүмд бэлтгэгдсэн хэт барууны радикалуудыг террорист халдлага хийхээс өмнө баривчилсан байна. Баривчлагдсан зургаан хүн бүгд Оросын иргэн байсан бөгөөд тэдний нэгнээс нь гар хийцийн тэсрэх бөмбөгийн эд анги, хориглосон тэмдэг зэргийг хураан авчээ.