Автомашин ачилтын төлбөрийг нэмж, 100 мянган төгрөг болгох эсэхийг судалж байна

2022-02-23 13:401min0
02
Судалгаанд оролцогсдын 73 хувь нь автомашин ачилтын төлбөр 60 мянган төгрөгийг 100 мянга болгон нэмснээр зохиомол түгжрэл үүсгэхгүй гэж хариулсан гэжээ. 

Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах зорилгоор автомашин ачилтын төлбөрийг 100 мянган төгрөг болгон нэмэх тухай мэдээлэл цахим орчинд цацагдаж эхэллээ. Мэдээллийг Нийслэлийн Засаг даргын тамгын газраас захиалсан “Авто замын түгжрэлийг бууруулах шийдэл судалгаа”-ны хүрээнд ийм шийдэл боловсруулагдаж байгаа.

Судалгаанд оролцогсдын 73 хувь нь автомашин ачилтын төлбөр 60 мянган төгрөгийг 100 мянга болгон нэмснээр иргэд дуртай газраа автомашинаа байрлуулж, зохиомол түгжрэл үүсгэхгүй гэж хариулсан тухай дурджээ. Энэ талаар Нийслэлийн Засаг даргын Хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар “Ачилтын төлбөрийг 100 мянган төгрөг болгох асуудал зөвхөн судалгааны түвшинд байгаа. Хэрэгжинэ гэсэн үг биш” гэж хариулсан байна.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй