Эдийн засгийн хөгжлийн дэд сайд С.Наранцогт өнөөдөр Засгийн газрын хуралдааны талаар мэдээлэл өглөө. Засгийн газар Эдийн засгийн форумыг дөрөвдүгээр сарын 7-8-нд зохион байгуулахаар болжээ. Форум шинэ сэргэлтийн бодлого сэдвийн дор өрнөнө.
Эдийн засгийн форумыг зохион байгуулах нөхцөл хэвийн болсон гэж үзэж байна. Манай улс өндөржүүлсэн бэлэн байдлын зэргээ бууруулж, хилээ нээсэн. Вакцинжуулалтын хувь өндөр байгаа. Шинэ сэргэлтийн бодлого батлагдаж, хөгжлийн олон төслийг УИХ-аар батлуулсан. Ингэснээр гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг урих, төсөл хөтөлбөрт оролцуулах шаардлага бий.
Тавдугаар сард болох дэлхийн эдийн засгийн форумд шинэ сэргэлтийн бодлогоо танилцуулна. Энэ ажлын бэлтгэл болгож, эдийн засгийн форумыг хийх гэж байна. Гадаадын хөрөнгө оруулагчдыг татах цуврал арга хэмжээ хийхээр төлөвлөж байна. Үндэсний их баяр наадмын үеэр гадаадын зочид төлөөлөгчид цугладаг тул тухайн үед тодорхой чуулга уулзалт, хөрөнгө оруулагчдад зориулсан арга хэмжээ, есдүгээр сард Инвест Монголиа арга хэмжээг зохион байгуулна” гэж тэрбээр мэдэгдлээ.