Ой тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын баг түрүүллээ. Нийт 18 улсын шилдэг 366 тамирчин ой тогтоолтын спортын 10 төрлөөр өрсөлдсөнөөс нийлбэр дүнгээр Олон улсын Их мастер Н.Мөнхшүр Дэлхийн хошой аварга болжээ. Мөн тэмцээний нийт 90 медалиас 33 медаль (10 алт, 12 мөнгө, 11 хүрэл) хүртэж, 21,435 оноогоор Монголын баг тэргүүллээ гэж Монголын Оюун Ухааны Академийн Захирал Х.Хатанбаатар өчигдөр фэйсбүүк хуудсаараа дамжуулан мэдэгдлээ.
Монгол Улсаа төлөөлж нийт 19 тамирчин тус тэмцээнд оролцсоноос таван тамирчин ОУ-ын Мастерын цолтны болзол хангалаа.
Ийнхүү манай ой тогтоолт, цээж бодолт, хурдан уншлага, спорт өрөлтийн шигшээ баг маань Англи, Америк, Герман, Хятад, Солонгос, Энэтхэг гээд дэлхийн олон оронд зохион байгуулагдсан олон улсын 60 дахь тэмцээндээ амжилттай оролцож амжилтын буухиагаа таслалгүй үргэлжлүүлсээр байна” хэмээн өөрийн цахим хуудсандаа бичжээ.
Мөн тэрбээр, бүх тамирчиндаа болон багш дасгалжуулагч нартаа, тамирчдынхаа гэр бүл, дэмжигчдэдээ баяр хүргэж ойлгож тусалж дэмждэг хүмүүстээ бүгдэд нь талархал илэрхийлсэн байна.
1 comment
Дэлхийд нэрээ гаргаж Олон улсын тэмцээнд бахдам амжилт гаргаж байгаа Хатанбаатар багшийн шавь нар багаараа түрүүлсэнд баяр хүргэье Түрүүлсэн хүүд аз жаргал хүсье