Apple Insider-ийн мэдээлснээр шинэ iPhone 14-ийн загварын туршилтын үйлдвэрлэл эхэлжээ. Туршилтын үйлдвэрлэл нь iPhone14-ийн шинэ загварын дизайныг баталгаажуулах, бөөнөөр үйлдвэрлэж эхлэхээс өмнө гарч болзошгүй асуудлуудыг илрүүлэх зорилготой явагдаж байгаа аж.

Apple нь ихэвчлэн 2-р сарын дунд эсвэл сүүлээр шинэ загварын туршилтаа үйлдвэрлэж эхэлдэг бөгөөд угсралтын түнш Luxshare ашиглах тооцооллыг бэлддэг байна.

2021 онд Luxshare анхны iPhone 13 Pro угсралтын захиалгыг авч, захиалгын 3 орчим хувийг үйлдвэрлэжээ. Гэвч энэ жил тус компани туршилтын үйлдвэрлэл явуулах захиалга аваагүй байна. Намар гэхэд iPhone 14 болон iPhone 14 Pro загварт хэд хэдэн томоохон өөрчлөлт орох төлөвтэй байгаа бөгөөд үүнд камерын овойлт багасч, урд камерын ховил нь тайрагдах гэнэ.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн