…Нарсистик бие хүний зан үйлийн эмгэг юм. Ер нь тухайн хүн бодитоор үнэлэгдэхгүй байгаатай холбоотой. Сэтгэлдээ авсан шарх эсвэл хайр энхрийлэл дутуу амссан, багадаа тохиолдсон биелэгдээгүй хэрэгцээнээс үүдэлтэй эмгэг гэж тодорхойлж болно. Мөн амьдрах аж төрөх орчин нөлөөлдөг. Хүн бүрт магтуулах хүсэл байдаг. Гэхдээ чин сэтгэлээс, үнэнээсээ урамшуулсан үгс хүнд сайхан сэтгэгдэл төрүүлдэг бол хий хоосон магтаал эсрэгээрээ онцгүй сэтгэгдэл үлдээдэг. Нарсистик хэв шинж туйлын дээд цэгтээ тулаад эхлэхээр хангагдаагүй маш их хэрэгцээ нь хальж эхэлнэ. Нарсистик хам шинж хүн бүрт бий.
Маш их атуурхуу, өөрийгөө өргөмжлөх дуртай, нэр хүндэд улайрдаг, өөрийгөө хаан мэт өргөмжилж, бодит байдлыг хүлээн зөвшөөрөхгүй байдал Монголын улстөрчдөд ихээр ажиглагддаг.
Ялангуяа бүүмер төлөөллийн улстөрч их бий. Сүүлдээ энэ хамж шинж нь хэтрээд өөртөө зориулж асуулт асуулгадаг, өөрөө өөрийгөө магтуулах гэх мэт араншин гаргадаг. Эрүүл сэтгэцтэй хүн өөрийг нь магтахад ичдэг бол эрүүл бус сэтгэхүйтэй хүн илүү ихээр магтуулж өөрсдийнхөө эмгэгийг хооллож эхэлдэг. Ер энэ хам шинж хүн бүрт байх ч хэрээс хэтэрвэл бусад эмгэг рүү шилжиж сэтгэл санаа нь тайван бус байдалтай болно гэсэн үг. Нарсистик эмгэгтэй хүмүүс бусдын бодол, амьдрал дээр өрнөж буй үнэн зүйлс тэдний хувьд бүгд худал, үнэн биш зөвхөн өөрсдөө сайн сайхны туйл, зөв үнэний дээд гэж үздэг. Байнга бусдад магтуулж өөртөө дурлаж явна гээд бодоод үз л дээ, ямар эрүүл хүнээс тийм үйлдэл гарах вэ дээ.
Манай улстөрчдийн нарсистик хам шинж элдэв нэвтрүүлэгт орохоороо их сэдэрдэг. Өөртөө зохихгүй өргөмжилсөн үгсийг сонсох гээд ичихгүй хүлээгээд сууж байдаг. Тэдний нөлөөнд эелдэг, даруу төлөв гишүүд арчигдаад мартагдаж эхэлж байна.
Эх сурвалж: news.mn