Эцэг, эхчүүд Ж.Соронзон захирлыг АТГ-аас шалгаж байгааг эсэргүүцжээ

Түүний талаар зах зээлийн үнээс илүү үнээр оффис түрээсэлдэг, сургуулийнхаа багш нараас төрсөн өдрөөрөө бэлэн мөнгө татдаг зэрэг баримтууд АТГ-т очоод байгаа юм.
Сүүлийн үед Сэтгүүлч Г.Будрагчаа Монгол-Оросын хамтарсан III сургуулийн захирал Ж.Соронзонг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөрийн нөхрийг өндөр дүнгээр цалинжуулдаг, төрсөн дүүгээсээ зах зээлийн үнээс илүү үнээр оффис түрээсэлдэг, сургуулийнхаа багш нараас төрсөн өдрөөрөө бэлэн мөнгө татдаг зэрэг баримтуудыг дэлгэж, АТГ-т шалгуулахаар гомдол гаргаж байгаа талаар мэдээлэл хийсэн. Тэгвэл түүний гомдол, мэдээллийн дагуу АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс дээрх асуудлыг хянан шалгаж байна гэж мэдэгдсэн.
Харин тус сургуульд сурдаг хүүхдүүдийн эцэг эхийн зүгээс Ж.Соронзон захирлыг АТГ-т шалгаж байгааг эсэргүүцэн жагсаал зохион байгуулжээ.
4 сэтгэгдэлтэй
Нэргүй
2022-02-21 14:34 at 14:34
Энэ Соронзон их сайн зарчимч менежир юм даанч төрийн өмчийг би дүүдээ өгсөнш дээ гээд улсын өмчийг хулгайлаад дүүгийнхээ нэрэн дор өөрөа ашгийг нь хүртэж бгааг АТГ шалгах нь зөв шүү.
Заваан явуулга
2022-02-21 15:05 at 15:05
Энэ зэргийн хүн жагсаах мөнгө байгаа байлгүй дээ
Нэргүй
2022-02-21 16:59 at 16:59
заа болио наад жүжигээ
Нэргүй
2022-02-22 08:25 at 08:25
Эцэг эхчүүд хүүхдүүдээ бодоод л хүссэн хүсээгүй ч жагсах л байх.Буруу зүйл хийсэн ч булавч бултайна гэдэг дээ.