УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, Х.Ганхуяг, Г.Дамдинням нарт Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ

2022-02-21 13:13
13
Хөгжлийн банкнаас 33 тэрбум төгрөгийн зээл гарсаны дараа Г.Амартүвшин, Г.Дамдиннаям, Х.Ганхуяг нар бүгд 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшин УИХ-ын гишүүнээр сонгогдсон билээ.

УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, Х.Ганхуяг, Г.Дамдинням нарт Эрүүгийн хэсэг үүсгэн шалгаж эхэлжээ. МАН-ын Хяналтын хороо өнгөрсөн долоо хоногт хуралдаж, Хөгжлийн банкнаас авсан зээлд хамааралтай УИХ-ын гишүүд болон өмнө нь Төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүмүүсийг тайлбар өгөхийг шаардсан байгаа. Тэдний дунд УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, Х.Ганхуяг, Г.Дамдинням нар багтаж байгаа юм.

УИХ-ын гишүүн Г.Амартүвшин нь 2019 оныг дуустлах хугацаанд зургаан сарын хугацаанд Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирлаар ажилласан. Гүйцэтгэх захирлын албан тушаалыг хашиж байхдаа “Хөгжлийн банкны зээл олголтын хугацаа хэт удаан байсан. Үүнийг өөрчилнө” гэх агуулгаар сар бүр мэдээлэл хийж, олон нийтэд өөрийнхөө карьерыг өгсөх ажлыг түлхүү хийж байсан юм.

Гэвч тэр ажлаа өгөхөөсөө өмнө томоохон дүнгүүдтэй зээлийн гэрээ зурсан төдийгүй Г.Дамдиннаям, Х.Ганхуяг нарын хамаарал бүхий “Вертекс майнинг партнер” ХХК 33 тэрбум төгрөгийн зээл олгосон байдаг. Үүний дараа Г.Амартүвшин, Г.Дамдиннаям, Х.Ганхуяг нар бүгд МАН-аас 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшин УИХ-ын гишүүнээр сонгогдсон билээ.