МАН-ын Хяналтын ерөнхий хороо өнөөдөр хуралдаж, гаргасан шийдвэрийн талаараа танилцууллаа.
Тус хорооны дарга Б.Баярбаатар “МАН-ын дүрэмд орсон сахилга, хариуцлага, ёс зүйтэй холбоотой нэмэлт өөрчлөлтийг хэрэгжүүлэх талаар хэлэлцлээ. Намын гишүүн нь цаг хугацаанаас үл хамаарч авлига албан тушаалын гэмт хэрэгт буруутай нь шүүхээр тогтоогдож, ял шийтгэл эдэлж байсан бол намын сонгуульт албан тушаалд нэр дэвшихгүй, улс төрийн дэмжлэг авахгүй, улс төрийн бүх сонгуульд нэр дэвших боломжгүй болгосон.
Өнөөдрийн хуралдаанаар хэлэлцээд албан тушаалаа ашиглаж, бусдад давуу байдал олгосон зэрэг зүйлчлэлээр ял шийтгэл сонсоод, энэ хугацаа нь дуусаагүй дараах нэр бүхий таван гишүүн болох УИХ-ын гишүүн асан Г.Солтан, Б.Ундармаа, Д.Дамба-Очир, Б.Батзориг, Д.Хаянхярваа нарыг МАН-ын гишүүнчлэлээс гарсанд тооцлоо.
Цаашдаа өмнө нь ямар нэг ял шийтгэл эдэлж байсан гишүүд сонгуульд өрсөлдөхгүй, намын сонгуульт ажил хийхгүй бөгөөд энэ талаар судалгаа гаргахаар ажиллаж байна. Судалгааг энэ сарын 28-нд гаргахыг үүрэг болгосон. Тиймээс гишүүд улс төрийн болоод албан тушаалаа урвуулан ашигласан алив хэрэгт холбогдолгүй гэсэн тодорхойлолт авч хувийн хэрэгтээ хавсаргах үүрэг хүлээсэн. Өнөөдрийн байдлаар эхлээд явж байна. Тиймээс дээрх таван хүнийг намын бага хурлын гишүүнээс чөлөөсөн шийдвэрийг гаргалаа. Бусад шалгагдаж байгаа гишүүдийн хувьд 30 хоногийн дотор намаасаа түдгэлзэх хүсэлтээ ирүүлэх ёстой. Өнөөдрөөс эхлээд энэ 30 хоногийг тоолж эхлэхээр боллоо.
Хөгжлийн банкны асуудал дээр манай намын нэр бүхий улсууд холбогдоод явж байгаа ч яг яллагдагчаар татагдсан гэх мэдээлэл ирээгүй. Тэгэхдээ бид хууль хяналтын байгууллагаас нэр тус бүрээр нь мэдээлэл авах хүсэлтээ өгсөн. Мөн нэр холбогдоод байгаа хүмүүсийн хувьд албан тайлбар ирүүлэх шаардлага тавьсан. МАН-ын энэхүү дүрэм бол 300 гаруй гишүүдийн санал тусаж, намын их хуралд оролцсон 1300 гаруй гишүүний саналаар батлагдсан тул намын нэг ч гишүүнд ялгавартай хандах боломжгүй. Гэхдээ баттай бус мэдээллээс үндэслэж хүн гүтгэж болохгүй. Хяналтын ерөнхий хороо өнөөдрөөс Хөгжлийн банкны асуудлыг хэлэлцэж эхэллээ. Цаашид тухай бүрд нь энэхүү банктай холбоотой асуудлуудыг шийдвэрлээд явна” гэлээ.
4 comments
Түрүүчээс нь хасах ч яахав. Бүүр хөөж хараад шоронд нь шууд явуул. Эрдэнэтийн Дамба очир намыг тоохгүй ээ. Гэмт хэргээ хийсээр л явна
Араас нь тайлбар бичиж өгөх хүн олон байнаа. Эрдэнэтийн Батлут хэзээ тайлбараа бичиж өгөх бол. Шүүхэд олон хэргүүд нь байгаа шүү дээ
ШУА ийн ерөнхийлөгч гэж шу байгууллагыг бузарлагч, шуналтай, хорчин, пялдагнасан олон залуучуудыг хууль зөрчин дэмжлэг үзүүлдэг өмхийрсөн шар сэмжилсэн хөгшин нөхрийг МАН аас хөөгөөч
Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://bit.ly/3HZ2vMH