МАН-ын Хяналтын ерөнхий хороо өнөөдөр /2022.02.18/ өнөөдөр хуралдаж, нэр бүхий хүмүүсийг намын гишүүнчлэлийг түдгэлзүүлэх, Бага хурлын бүрэлдэхүүнээс хасах зэрэг шийдвэр гаргалаа.
Хяналтын хорооноос Ж.Эрдэнэжамъян, Б.Даваасамбуу, Э.Цасчихэр, Г.Батсайхан, Д.Дуламсүрэн нарыг МАН-ын Бага хурлын гишүүнчлэлээс хасах шийдвэр гаргасан гэдгээ хэвлэлийн хурлын үеэр онцлов. МАН-ын Бага хурал нь 400 гаруй гишүүдээс бүрддэг нам доторх нэгж юм. Уг бүрэлдэхүүнд орсноор улс төрийн амбицаа ахиулах, аливаа шатны сонгуульд нэр дэвших зэрэг хувь хүний боломж нэмэгдэж өгдөгөөрөө онцлог юм.
1 comment
НАМ ЧИГ ШУГАМАА БАРИХ ЭСЭХ НЬ ОДОО Л ХАРАГДАНА. ЭХ ОРОН АРД ТҮМЭН НАМ АА ГЭХ ҮҮ ЭСВЭЛ АВЛИГАД ИДЭГДЭЭД НАМАА ДУУСГАХ УУ.