АНУ-ын Нью Хэмпшир мужийн ахлах сургуулийн сурагчдын 2020 оны 10-р сард хөөргөсөн намрын навчны зургаар чимэглэсэн царс модон жижиг завийг Норвегиос 462 хоногийн дараа олджээ. Rye Riptides нэртэй завь нь хоёр метр хүрэхгүй урттай, хүүхдийн зурсан зургаар чимэглэгдсэн, ажиглагч төхөөрөмжтэйгөөр далайд гарчээ. Завийг хоёрдугаар сарын 1-нд Норвегийн жижиг Смела арлаас олсон бөгөөд завь олдох үедээ их биеийнхээ нэг хэсгийг гээсэн ч тавцан болон ачааны тасалгаа нь бүрэн бүтэн хэвээр үлдсэн байна.
Завийг олсон оюутан Карел Нунчич завийг сургуульдаа авчирсөн бөгөөд Норвегийн хүүхдүүд удахгүй завийг холын аянд гаргасан Америкийн Rye Junior High сургуулийн сурагчидтай утсаар ярихаар төлөвлөж байгаа гэнэ.