Номхон далайн усан доорх Хунга-Тонга-Хунга-Хаапай галт уулын дэлбэрэлт галт уулын аянга хэмээн нэрлэгддэг онц их хэмжээний шуурга үүсгэхэд хүргэжээ. Ажиглагчид 1-р сарын 13-15-ны хооронд 600.000 орчим аянга цохисон нь 2018 онд Индонезид болсон Анак Кракатау галт уулын дэлбэрэлтийн үед үүссэн тохиолдлоос хол давсан байна.
Энэ тухай дүрсийг дэлхийн аянга илрүүлэх сүлжээний мэдээлэлд үндэслэн эрдэмтэд хөдөлгөөнт байдлаар дүрслэн харуулсан талаар Daily Mail мэдээлжээ.
Усан доорх дэлбэрэлтээс гарсан үнсэн үүлний зургийг олон хиймэл дагуул болон Олон улсын сансрын станцын сансрын нисэгчид авсан байна.
Тонга эргийн ойролцоох усан доорх галт уул нь үнс ялгаруулалтыг дээд хэмжээнд хүрсэн төдийгүй хамгийн том бохир шороон шуурганы эхлэлийг тавьжээ. Газар дээр суурилсан дэлхийн аянга илрүүлэх сүлжээ болох GLD360-ийн мэдээлснээр дэлбэрэлт нь 590,000 аянга цохиход хүргэсэн бөгөөд зөвхөн 1-р сарын 15-ны зургаан цагт бараг галт уулын 400 мянган аянга буужээ.
GLD360-ын мэдээгээр, Тонгагийн аянгын 56 орчим хувь нь дэлхийн гадаргуу болон эргэн тойрны далайн усанд буусан бөгөөд үүний 1300 нь Хаант улсын хамгийн том арал болох Тонгатапу руу цохигдож, үлдсэн 44% нь үүлнээс хэтрээгүй байна.
Энэ талаар цаг уурч Чис Вагаски хэлэхдээ “Толгой дээгүүр нь асар том үнс үүл тархаж, эрэг орчмоор цунами болж, аянга тасралтгүй цахиж байхад арлуудын хүмүүс юу туулсан байсныг би төсөөлж ч чадахгүй байна. Энэ бол сүйрэл ирж байгаа шиг сэтгэгдэл төрүүлсэн байх. 2018 оны арванхоёрдугаар сард болсон Анак Кракатау галт уулын галт уулын дэлбэрэлтийн үеэр бид долоо хоногт 340.000 орчим ийм үйл явдлыг бүртгэсэн. Гэтэл хэдхэн цагийн дотор бараг 400.000-ыг бүртгэнэ гэдэг бол өөрөө ер бусын үзэгдэл” хэмээн хэлжээ.