Украины эргэн тойронд нөхцөл байдал хурцадсан тохиолдолд хариу арга хэмжээ боловсруулж буй шинжээчдийн бүлгийг Цагаан ордон зохион байгуулалтад оруулсан талаар өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Washington Post сонинд бичжээ.
Мэдээнд өгүүлсэнээр Цагаан ордны тэргүүлсэн “Барын баг” нөхцөл байдал хурцадсан үед авч хэрэгжүүлэх янз бүрийн хувилбаруудыг боловсруулж байна. Тус багийнхан “боломжит хариу арга хэмжээний багцыг тодорхойлсон үйл ажиллагааны төлөвлөгөөг гаргасан” байна.
“Барын баг” гэдэг нэр томьёо нь олон төрлийн шинжээчдийн бүлэгт багтаж байгаа аж. Энэ багийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөл Украинтай хиллэдэг хил дээр Оросын цэргийн хүчнийг их хэмжээгээр төвлөрч эхэлсэн шинж тэмдэг илэрсэн үед байгуулагдсан байна. Тухайлбал, Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жейк Салливан ҮАБЗ-ийн Стратегийн төлөвлөлт хариуцсан захирал Алекс Бект санал тавьснаар Пентагон, Төрийн департамент, Эрчим хүч, Сангийн яам, мөн АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийг татан оролцуулжээ.
Багийн баримт бичгийн хувь бүхий тагнуулын үнэлгээ, төлөвлөгөөг албаны хүмүүс болон цэргийнхэнд тараасан гэнэ. Украины хилийн ойролцоо ОХУ-ын “түрэмгий үйлдэл” нэмэгдэж байгаад Киев болон барууны орнууд саяхан түгшиж буйгаа илэрхийлжээ. Москва ийм буруутгалыг удаа дараа няцааж, хэнд ч заналхийлээгүй, хэнд ч халдах бодолгүй хэмээн мэдэгдээд байгаа юм.