Германы Бундестагийн Батлан хамгаалах хорооны дарга Мари-Агнес Страк-Зиммерманн Герман улс Украинд шархадсан хүмүүсийг тээвэрлэхэд ашиглаж болох хуягт машин нийлүүлэх замаар дэмжлэг үзүүлж чадна хэмээн Deutschlandfunk радиогийн эфирт мэдэгджээ.
Берлин, Киев хоёрын хооронд зэвсэг нийлүүлэхтэй холбоотой зөрчил сүүлийн үед хурцдаж байгаа юм. Берлин хямралын бүс нутгуудад, тэр дундаа Украиныг үхлийн зэвсгээр хангахгүй гэсэн байр сууриа илэрхийлсэн. Украйны эрх баригчид Германы Засгийн газраас энэ бодлогоо эргэн харахыг хүсч, энэ нь хоёр орны харилцаанд нөлөөлж болзошгүйг анхааруулсан билээ.
Үүнээс өмнө Герман улс Украинд таван мянган дуулга нийлүүлэхээр шийдсэн бөгөөд Германы иргэдийн дунд явуулсан олон нийтийн санал асуулгаар хүмүүсийн олонх нь Украинд зэвсэг нийлүүлэхийг эсэргүүцэж бай.