Манай улс ч иргэдээ мэдээллээр хангаж, эрт илрүүлгэд хамрагдах тэгш боломжийг иргэн бүрд олгох бодлого барин ажиллаж байна. 2021 онд бүх аймгийн Нэгдсэн эмнэлэг компьютер томографийн аппараттай болсон. Иргэд оношилгоо хийлгэх гэж заавал Улаанбаатарт ирэх хэрэггүй, орон нутагтаа өндөр нарийвчлалтай оношилгоо хийлгэх боломж бүрдсэн гэж ЭМЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Буянтогтох онцлов
Эмнэлэгт хэвтээд гарахдаа эмчдээ очиж лист бичүүлэх, тамга даруулах зэргээр явдал чирэгдэл болдог ажлууд цахимд шилжлээ гэв.
Иргэд 1800-0119 дугаарын утас руу залгаж, эмнэлэгт үзүүлэх цаг авах үйлчилгээ нэвтрээд удаж байна. Захиалсан цагтаа очиж амжихгүй болсон бол эргэж утасдаж, цагаа цуцлуулдаг соёлтой болмоор байна хэмээн тэрбээр анхааруулав. Жишээлбэл, Нэгдүгээр эмнэлэгт үзүүлэхээр урьдчилан цаг авсан иргэдийн 30 хувь нь цагтаа ирдэггүй гэж эмнэлгийн удирдлагууд хэлж байна. Энэ нь эмнэлэгт яаралтай үзүүлэх шаардлагатай бусдадаа хүндрэл учруулж байгааг бодолцож, хариуцлагатай хандахыг анхааруулмаар байна.