Эрүүл мэндийн сайд С.Энхболд өчигдөр Төв аймагт ажиллажээ. Тус аймгийн Нэгдсэн эмнэлэгт Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн дагуу иргэдэд урьдчилан сэргийлэх үзлэг хийх Дэмжих төвийг байгуулна. Төвийн барилгыг засаж эхэлжээ.
Төв аймагт болон нийт 11 аймагт дурангийн оношилгооны аппарат, ходоод, уушги, нүд, шүд, чих, хамар, хоолой, мэдрэл, эмэгтэйчүүдийн үзлэгийн иж бүрэн тоног төхөөрөмж бүхий кабинетууд байгуулна. Ингэснээр орон нутгийн иргэд Улаанбаатарт ирж, эрүүл мэндийн нарийн шинжилгээ, үзлэгт хамрагддаг байдлыг халах юм байна.
Мөн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хот хөдөөгийн ялгааг арилгахаар ажиллана гэж ЭМЯ-наас мэдээлэв.