Ерөнхий боловсролын сургуулийн хоёрдугаар улирлын хичээл эхэлсэн тул сургуулийн автобусыг үйлчилгээнд гаргажээ. Энэ талаар Нийтийн тээврийн газрын газраас “Өнөөдрөөс эхлэн долоон аж ахуйн нэгжийн 24 автобус 19 сургуульд үйлчлэхээр гарч байна. Эдгээр сургуулийн нийт 861 хүүхэд автобусаар зорчсон” гэв. Тус газраас гаргасан сургуулийн автобусны чиглэлийг танилцуулбал,
Түгжрэлийг бууруулах зорилготой 2019 онд нийслэлийн нийтийн тээврийн газар, Нийслэлийн боловсролын газраас сургуулийн автобусыг үйлчилгээнд гаргаж байв. Тухайн үед 33 сургууль руу 40 автобусаар давхардсан тоогоор 115 мянган хүүхэд зорчсон гэх тоон судалгаа бий. Сургуулийн автобусыг үйлчилгээнд гаргаснаар замын ачааллыг тодорхой хэмжээгээр бууруулсан гэж Нийслэлийн боловсролын газраас үздэг. Мөн тус газраас түгжрэлийг бууруулах зорилгооор 59 сургуулийн цагийн хуваарьт өөрчлөлт оруулах тухай санал яригдаж байгаа юм.
Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа эхэлсэнтэй холбоотойгоор өнөөдрөөс замын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгдээд буй. Тээврийн цагдаагийн алба болон нийтийн тээврийн газраас мэдээлснээр Ард кинотеатр, Мөнгөнзавьяа, 120, МУБИС, Төв номын сангийн чиглэл хамгийн ачаалалтай байна.
Нийслэлийн хэмжээнд өдөр тутамд 97 чиглэлд 940 орчим автобус үйлчилгээнд гарч байгаа юм. Автобусны хүрэлцээг нэмэгдүүлэх зорилгоор маргаашаас /2022.02.15/зарим чиглэлийг уртасгаж, өөрчлөлт оруулахаар болжээ.
Энэ талаар тус газрын мэргэжилтэн А.Оргилсайхан хэлэхдээ “Нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж, иргэдэд нийтийн тээврийн үйлчилгээг ойртуулах зорилгоор Ч:57 чиглэлийг Улаанчулуутын эцсээс Алтан овоо чиглэлийг 1.8 км буюу гурван зогсоолоор сунгаж байна. Мөн Ч:18А чиглэлийг Хасбаатарын гудамж буюу Бичил зургадугаар хорооллоор хотын төвийн чиглэлд үйлчилгээ үзүүлэхээр төлөвлөсөн. Тус чиглэл нь III, IV хороолол-ДЦС-3-Ард кинотеатр чиглэлд зорчдог байсныг ийнхүү өөрчилж байна” гэлээ.
Ч:57 чиглэлийн автобус Ч:57Б болж, “Алтан овоо48-Улаанчулуут-Их наран-МУИС” болж өөрчлөгдөв
Ч:18А чиглэл Ч:18Б болж “3,4 дүгээр хороолол-Бичил6-ДЦС-3-Цэцэг төв” болж өөрчлөгдөв.