Монгол Улсын Гадаад харилцааны яам Монгол Улсаас Польш Улсад суугаа ЭСЯ болон Украин дахь Өргөмжит консулаар дамжуулан #Украин Улсад суралцаж байгаа монгол оюутнуудтайгаа тогтмол холбоотой байж, шаардлагатай мэдээлэл, зөвлөгөөг өгч эхэлжээ.
Тус улсад манай улсын 90 орчим иргэн оршин сууж байгаагаас 20 орчим иргэн нь Украин Улсад байнга оршин суудаг иргэд байна. Украины Их, дээд сургуульд энэ хичээлийн жилд 68 монгол оюутан суралцаж байгаагаас 6 нь эх орноосоо цахимаар суралцаж байгаа аж. Мөн одоогоор 4 оюутан эх орондоо буцахаар болсноо ЭСЯ-нд мэдэгджээ.
ЭСЯ-ндаа бүртгүүлээгүй Украин Улсад оршин суугаа иргэд tuvshin@ambasadamongolii.pl цахим шуудангаар бүртгүүлэх шаардлагатай бөгөөд ЭСЯ-ны +48 538 286 500 дугаарын шуурхай утсаар холбогдох боломжтой. Түүнчлэн Украин Улс руу зорчихоор төлөвлөж буй иргэддээ нөхцөл байдлыг харгалзан үзэхийг зөвлөсөн байна.