АНУ-ын баруун өмнөд хэсэгт орших Нью-Мексико мужийн Альбукерке хотод үл таних этгээд 11 хүнийг хутгалан шархдуулжээ. Гэмт эртгээдийг саатуулсан талаар орон нутгийн цагдаагийн газрын хэвлэлийн алба твиттер хуудсандаа мэдээлэв.
“Цагдаагийн алба хаагчид хутгатай этгээдийн халдлагад өртсөн хүмүүсийн тухай мэдээллийг авч, хэргийн газруудыг шалгаж байна. Хохирогчдын биеийн байдал хэвийн байна. Гэмт этгээдийг цагдан хорьсон гэж цагдаагийн байгууллагын мэдээнд дурджээ.
Орон нутгийн телевизийн KRQE News 13 сувгийн мэдээлснээр хууль халдлага хотын хэд хэдэн дүүрэгт болсон байна. Сэжигтэн BMX унадаг дугуйтай зорчиж, гартаа том хутга барьж явжээ.