Улс орон даяар зарласан байсан гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг цуцаллаа

2022-02-14 13:101min0
06
Засгийн газрын хуралдаанаар “Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг цуцлах тогтоол"-ыг баталсан байна.

Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдөр боллоо.  Гарсан шийдвэрийн талаар Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ яг одоо мэдэгдэл хийж байна. Засгийн газрын хуралдаанаар “Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг цуцлах тогтоол”-ыг баталсан байна.

Өнөөдрөөс Ковид-19 цар тахлын нөхцөл байдлаас шалгаалан улс орон даяар зарласан байсан өндөржүүлсэн бэлэн байдлын улбар шар түвшинг шар түвшинд шилжүүлжээ.