Украины Рад дахь “Сөрөг хүчний платформ-Амьдралын төлөө” намын гишүүн Вадим Рабинович Украины эсрэг барууны “дайн” эхэлснийг Facebook-тээ зарлажээ.
“Дайн эхэллээ! Гэхдээ Украинтай баруун дайтах болно. Манай оронд барууны түншүүдийн хийж байгаа бүхэн нь иргэдээ Украинаас гаргах зөвлөмж, дипломатчдаа татах явдал, хөрөнгө оруулалт, агаарын харилцаагаа зогсоох явдал байна. Энэ бол хүчтэй хориг арга хэмжээтэй тэнцэх зүйл”, — хэмээн Рабинович бичжээ.
Парламентын гишүүн барууны түншүүдийн мэдэгдлүүдээс болоод Украины эдийн засаг зогсож болзошгүй гэв. Сүүлийн хэдэн сарын хугацаанд барууны орнууд Москваг Украин руу дайрахаар бэлтгэж байгаад буруутгаж, Зүүн Европт хүчээ чангаруулж байгаа аж.
Орос энэ бүх гомдлыг үгүйсгэж, өөрийн нутаг дэвсгэрийнхээ хязгаарт цэргээ байршуулсан гэжээ. Түүнчлэн Орос орос Украины дотоод зөрчилдөөн оролцдоггүй, Минскийн гэрээг баримталдаггүй Киевээс ялгаатай нь ямар ч тохиролцоогоо зөрчдөггүй гэжээ.
Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавров өмнө нь Орос Украиныг тойрсон зөрчилдөөнт нөхцөл байдалд оролцох ямар ч шалтгаангүй гэж мэдэгджээ. Түүний хэлснээр, Украины тойрсон айлгалтын ард Донбассын асуудлаар Минскийн гэрээг зөрчих барууныхны зорилго нуугдаж байгаа гэжээ. Кремлиэс ч АНУ, НАТО Украины асуудлаар айлгаж байгаа нь худал хуурмагаар дүүрсэн асуудал гэжээ.
Эх сурвалж: RIA