Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5-д заасны дагуу нөөц ашигласны төлбөрийн орлогыг төвлөрүүлдэг. Тус орлого нэгдсэн дүнгээр
- 2018 онд 86 тэрбум,
- 2019 онд 94 тэрбум,
- 2020 онд 112 тэрбум төгрөг болж өссөн байна.
Хуулийн дагуу жил бүр 25-34 тэрбум төгрөгөөс доошгүй хөрөнгийг байгаль хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах байсан хэдий ч жилд 7-15 тэрбум төгрөгийг зарцуулж, 16-20 тэрбум төгрөгийг зориулалтын бусаар зарцуулжээ.
Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д заасны дагуу байгалийн ургамлын нөөц ашигласны төлбөрийн орлогын 15 хувь, ан амьтны нөөц ашигласны төлбөрийн орлогын 50 хувь, газрын нөөц ашигласны төлбөрийн орлогын 15 хувь, ойн нөөц ашигласны орлогын төлбөрийн 85 хувь, ус, рашаан нөөц ашигласны орлогын төлбөрийн 35 хувийг байгаль орчин хамгаалах, байгалийн баялгийг нөхөн сэргээх арга хэмжээнд тухайн төсвийн жилд зарцуулахаар төлөвлөсөн. Засгийн газрын 2022 оны хоёрдугаар тогтоолоор батлагдсан “ Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах төлбөрийн орлогын хэсгийг бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах журам”-ын хэрэгжилтийг хангаж ажиллахыг БОАЖ-ын сайд аймаг, сумдын удирдлагуудад чиглэл болгожээ.