Цэцэрлэгийн танхимын сургалт, үйл ажиллагаа 2022 оны хоёрдугаар сарын 14-ний өдөр эхлэх бөгөөд дунд, ахлах, бэлтгэл бүлгийн хүүхдүүд хамрагдана. Харин өмнө нь түр журамд цэцэрлэгийн нэг ангид 25-аас ихгүй хүүхэд байхаар хязгаарлаж байсан бол энэ удаад 30-35-аас ихгүй байхаар болжээ.
Өнгөрсөн хугацаанд цар тахлын үед цэцэрлэгүүдэд халдвар голомтлон тархаагүй нь сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудад халдвар хамгааллын дэглэмийг сайтар баримталж, хариуцлагатай ажилласантай холбоотой талаар албан эх сурвалж хэллээ.
Цэцэрлэгийн үйл ажиллагааг түр завсарласан өнгөрсөн хоёр сарын хугацаанд зайлшгүй явах шаардлагатай буюу гэртээ харах хүнгүй, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг үргэлжлүүлэн хамруулсан ба цэцэрлэгт явдаг нийт хүүхдүүдийн 33 хувь нь тасралтгүй явж, 67 хувь нь гэртээ амарсан гэсэн үг юм.