2022-02-11 10:211min00

Төв аймгийн Нэгдсэн эмнэлэг 64 зүслэгт компьютер томографын оношилгооны тоног төхөөрөмжтэй болжээ

4ld4u7_Screen_Shot_2022-02-11_at_9_39.59_AM_x974

Эрүүл мэндийн салбарын тусламж, үйлчилгээний чанар, хүртээмж, хүчин чадлыг бэхжүүлэх ажлын хүрээнд Төв аймгийн Нэгдсэн эмнэлэгт 64 зүслэгт компьютер томографын оношилгооны тоног төхөөрөмжийг амжилттай суурилуулав.

Энэ тухай Төв аймгийн Нэгдсэн эмнэлгийн дарга Н.Энхтайван “Энэ аппарат суурилагдсанаар компьютер томографын оношилгоонд орохоор хот руу өвчтөнийг тээвэрлэх хөдөлгөөн байхгүй болно гэсэн үг. Түүнчлэн иргэдийн зардал багасна.

Бид өмнө нь Улаанбаатар хот руу тээвэрлэн аваачсаны үндсэн дээр оношилгоо, эмчилгээг шийдвэрлэдэг байсан. Харин одоо бол хугацаа алдахгүйгээр хүнд өвчтөнийг оношилж, эмчилгээний асуудлыг ч хурдан шийдэх боломжтой боллоо.

Энэхүү компьютер томографын аппаратаар өдөрт нийт 50-60 хүнийг оношилгоонд оруулах боломжтой” гэлээ.

 

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй