Meta компани Европын холбооны нутаг дэвсгэр дээр Facebook, Instagram сүлжээг хаах асуудлыг хэлэлцэж байна. Энэ талаар АНУ-ын Үнэт цаас, биржийн комиссын тайланд тэмдэглэв.
Асуудлын гол нь Европын холбоонд зөвхөн Европын серверт мэдээллийг хадгалах, боловсруулах асуудлыг хариуцсан шинэ хууль батлах гэж байгаатай холбоотой. Өдгөө Meta-гийн мэдээлэл АНУ, Европт хадгалагдаж байна.
Компаниас энэ шийдвэр нь нийгмийн сүлжээний ажилд төдийгүй рекламны зах зээлд ч шийдвэрлэх ач холбогдолтой хэмээн үзэж буй. Европын холбооны шинэ хууль Facebook, Instagram-ын ажиллагаанд аюултай гэжээ.
Мэдээлэл дамжуулах Трансатлантын системгүйгээр Европын зах зээлээс явах боломжтой гэжээ. Компанийн дэлхийн асуудал эрхэлсэн дэд ерөнхийлөгч Ник Клегг энэ хуулийг интернэтийн орчинд төдийгүй нийгмийн сүлжээний бизнес эрхлэгчдэд нөлөөлнө гэжээ.
Эх сурвалж: RIA