Өчигдөр нийслэлд коронавирусийн эсрэг вакцины нэгдүгээр тунд 46, хоёрдугаар тунд 80, гуравдугаар тунд 419, дөрөвдүгээр тунд 475 нийт 1020 иргэн хамрагджээ. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын 75.1 хувь нь нэгдүгээр тунд, 72 хувь нь хоёрдугаар тунд, 52.7 хувь нь гуравдугаар тунд хамрагдаад байгаа юм. Харин вакцины нэмэлт дөрөвдүгээр тунд нийслэлийн нийт хүн амын 5.4 хувь нь хамрагдсан байна. Зорилтот бүлгийн буюу 3032 жирэмсэн эх, 12-15 насны 68621 хүүхэд, 16-17 насны 27051 хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагджээ.