М.АРИУНТУЯА
Ард иргэд банкнаас авсан зээлээ сар бүр, нэг ч төгрөгийн дутуугүй төлдөг. Банкны төлөлтөө хийгээгүй нэг, хоёр хоноход банк зээлдэгч иргэнд хариуцлага тооцох сануулга өгч, зээлээ төлж дийлэхгүй болсон тохиолдолд зээлийн барьцаанд тавьсан иргэний эд хөрөнгийг хураах бүрэн эрхтэй байдаг билээ.
Энэ бол банк-иргэн хоёрын дунд мөрдөгддөг хатуу хууль юм. Гэвч энэ хууль Монгол Улсын иргэн бүрд эрх тэгш үйлчлэхгүй байна. Ийм баримтыг Хөгжлийн банкыг тойрон өрнөж байгаа найдваргүй зээлдэгчдийн дуулианаас бид харж байна.
Манай сурвалжлах баг Хөгжлийн банкнаас зээл авсан томоохон ААН-үүдийн зээлийг татвар төлөгчдийн мөнгөөр эргэн төлүүлэхийг Та дэмжиж байна уу гэсэн асуултад хариу авахаар иргэдийн байр суурийг сонслоо. Тэд “Бид үхэж үрэгдсэн нэгнийхээ гар, хөлийн үсгийг зуруулах шахаж байж 10 саяыг зээлдэг. Гэтэл дарга нар хэдэн тэрбумаар нь зээлчихээд буцаагаад өгөхгүй байж болохгүй” хэмээн ярьж байна.
1 comment
Ундармааг найдваргүй зээлдэгч гэвэл бид одоо ямар зээлдэгч нь болох болоо.