Зүүн бүсийн хүн амын архины хэтрүүлсэн хэрэглээ улсын дундажаас хэтэрчээ

2022-02-11 09:301min0
a_new_candidate_for_alcohol_addiction_treatment_ibudilast_720-1280x720

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Наркологийн эмнэлэг хамтран архи, согтууруулах ундааны хэрэглээг иргэдийн дунд бууруулах, эрүүл мэнд, эдийн засаг, нийгэмд үзүүлэх хор уршгаас урьдчилан сэргийлэх, архи, согтууруулах ундааны шууд болон шууд бус хор нөлөөний талаар нийт хүн амд мэдээлэл өгөх зорилгоор “Архигүй амьдралын цогцлооё-2” аяныг зохион байгуулж байна.

ДЭМБ-ын мэдээлснээр архи хэтрүүлэн хэрэглэсний улмаас дэлхийд жилд 3 сая, 1 минутад 6 хүн нас барж байгаа бөгөөд энэ нь нийт нас баралтын 5.3%-ийг эзлэх ба 4 хүн тутмын 3 нь эрэгтэйчүүд байна.

Насанд хүрэгчид (сүүлийн 1 сард)

  • 5 эрэгтэй тутмын 2 нь
  • 10 эмэгтэй тутмын 1 нь архи хэтрүүлэн хэрэглэсэн байна.

Сүүлийн нэг жилийн хугацаанд архи, согтууруулах ундааны хэрэглээ хот суурин газарт хөдөө орон нутгийнхаас их, Зүүн бүсийн хүн амын архины хэтрүүлсэн хэрэглээ улсын дундаж болон Улаанбаатар хотын үзүүлэлтээс өндөр байна.

2019 оны архи, согтууруулах ундааны хэрэглээг 2013 онтой харьцуулахад 64.6%-аас 57.4% болж буурсан хэдий ч хүн амын дунд архи, согтууруулах ундааны хэрэглээ өндөр хэвээр байгаа юм хэмээн НЭМҮТ-өөс мэдээллээ.  Түүнчлэн архи, согтууруулах ундаа дархлааг сулруулж халдвар авах эрсдэлийг нэмэгдүүлдэг талаар анхааруулж байв.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй