Манай улсад хөрөнгө оруулахаар ирсэн 1,523 гадаад иргэн байна

Монгол Улсад 123 улсын 16,389 гадаад иргэн түр, албан болон хувийн хэргээр оршин сууж байна. Тодруулбал,
- албан хэргээр 297
- хөрөнгө оруулахаар 1,523
- хөдөлмөр эрхлэхээр 5,607
- гэр бүлийн зорилгоор 6,340
- суралцахаар 723
- цагаачлахаар 1,868
- түр ирсэн 125 гадаад иргэн байна.
Гадаадын иргэн, харьяатын газар 2022 оны нэгдүгээр сард 1,027 гадаад иргэнд визийн зөвшөөрөл, 47 иргэнд виз олгожээ.
“Evisa.mn” цахим системээр нийт 14 улсын 59 иргэнд цахим виз олгож, эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг үндэслэн гадаадын 695 иргэнд Монгол Улсад оршин суух зөвшөөрөл олгож, 4,627 иргэний оршин суух зөвшөөрлийн хугацааг сунгасан байна.
Мөн 300 аж ахуйн нэгж, байгууллагын 757 гадаад иргэний хүсэлтийг цахимаар (eimmigration.mn) хүлээн авч, шийдвэрлэжээ.
2 сэтгэгдэлтэй
123
2022-02-11 10:26 at 10:26
Хужаа бол цаашаа шүү ядуу буурай орон гээд хогын сав биш нөгөө нөхдүүд 150 саяар орогнуулахнээ ХБ дампууруулсан хулгайчууд ийм аргаар бас амьдарнаа хуцваа бослого гаргана шүү
Хүү
2022-02-11 12:03 at 12:03
Er ni bol ymarch huuli garch bolno hamgiin gol ni turiin baiguulguud l ajilaa vnench shudraga ajilah heregtei gadaadin irgen haryatin gazar tatbarin gazar geh met