“Буян үйлдэгч” хэмээх усан бар жилийн Шинийн найман өнөөдөр тохиож байна.
Аливаа буян асар их арвиждаг хэмээн бэлэгшээдэг энэ өдөр Сүхбаатар аймгийн Дарьганга сум “Шилийн богд” ууланд 500 тээврийн хэрэгсэл, 2000 орчим иргэн нэг дор цугларчээ. Тус аймаг дахь цагдаагийн газрын алба хаагчид зам тээврийн осол, хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор анхааруулга, санамж өгч, хяналт тавин ажиллаж байна.
Иргэд та бүхэн өөрсдийн болон бусдын аюулгүй байдлыг хангаж, Замын хөдөлгөөний дүрмээ баримталж, хөдөлгөөнд болгоомжтой оролцохыг Сүхбаатар аймаг дахь Цагдаагийн газраас анхааруулжээ.