Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дундаж наслалтын зөрүү 2016 оны байдлаар дэлхийн дундаж 4.4 байхад манай улс дэлхийн дунджаас хоёр дахин өндөр байгааг Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс гаргасан тайланд дурджээ.
Эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс илүү урт наслах хандлага аль ч улсад байсаар ирсэн. Гэхдээ манай улс хамгийн их зөрүүтэй орнуудын тоонд орж байгаа бөгөөд 2020 онд 70.7 болж өмнөх оноос 0.3 пунктээр өссөн бөгөөд эмэгтэйчүүдийн дундаж наслалт 76.2, эрэгтэйчүүдийнх 66.7 жил болоод байгаа. Нас баралтад эрэгтэйчүүдийн эзлэх хувь өссөөр байна. Монгол Улсад сүүлийн 10 жилийн дунджаар 16.5 мянган нас баралтын тохиолдол бүртгэгдсэнээс 61 хувь нь эрэгтэйчүүд, 39 хувь нь эмэгтэйчүүд байгаа бөгөөд шалтгаанаар нь авч үзвэл зүрх судасны тогтолцооны өвчин (34.2 хувь), хавдар (24.3 хувь), осол гэмтэл, гадны шалтгаан (16.9 хувь) зонхилж байна. Мөн 10 мянган хүн амд ногдох нас баралт 2020 онд 49.4 байгаа бөгөөд 10 мянган эрэгтэй хүн амд 59.4, эмэгтэй хүн амд 39.1 байна.
Наслалтын зөрүүд эрүүл мэнд, нас баралт, нийгэм, эдийн засаг, тэгш бус байдал, эрүүл мэндийн систем, улс төр, байгаль орчин, газарзүйн байршил зэрэг олон хүчин зүйл нөлөөлдөг. Гэхдээ манай улсын эрчүүдийн нас баралтад нөлөөлж буй хамгийн том хүчин зүйлс нь эрүүл мэндийн асуудал болох өвчлөл 83.1 хувь байна. Бусад осол, гэмтэл, амиа хорлолтын шалтгаанууд 16.9 хувийг эзэлж байна. Эрчүүд эмнэлэг төдийлөн зорьдоггүй учир оройтож оношлуулж богино хугацаанд амь насаа алдах шалтгаан болж байна. Манай улсын эрэгтэйчүүд гэмтэл, хордлого ба гадны шалтгаант бусад эмгэгийн улмаас л эмнэлэгт үзүүлдэг бөгөөд амбулаторийн үзлэгт бүртгэгдсэн хүмүүсийн тооноос харахад эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс 1.5 дахин бага байна. Эрэгтэйчүүдийн хувьд 20 наснаас эхлэн эмнэлэгт хандах нь эрс буурч, ялангуяа 25-34 насны эрэгтэйчүүдийн эмнэлгийн үзлэг хамгийн бага байдаг аж.
1 comment
Тэнэг эрчүүдийг арчлах тусам бүүр доошоо явдаг арчилгаа ихтэй эрэгтэй хүн хамгийн новш