Израилийн эрүүл мэндийн стартап Novel Concepts компани COVID-19 өвчинд, тэр дундаа Omicron омогт ургамлын эмчилгээ амжилттай байгааг зарлалаа.
Эмчилгээг хэд хэдэн улсад яаралтай үед ашиглах зөвшөөрөл авахаар танилцуулах юм байна. Уг шинэ эмчилгээ нь вирусийг эсэд нэвтрэхийг зогсоож, 48 цагийн дотор PCR-ийн шинжилгээний хариуг сөрөг болгодог байна.
Үүнээс гадна өвчтөнүүд ой санамж, амт, үнэрээ алдах, ядрах зэрэг COVID-ын шинжүүдээсээ ангижирна. Энэхүү эм нь бусад зорилгоор хэрэглэдэг байгалийн гаралтай нэгдлүүдээс бүрдэх бөгөөд тасалгааны температурт хадгалж болдог гэхээр тээвэрлэлтийг хялбарчилдаг аж.
Эх сурвалж: Mignews