Шведэд Jetson One нисдэг машины худалдаа албан ёсоор эхэллээ. Машиныг $92 мянгаар зарж байгаа аж. 2022 онд төлөвлөсөн бүх машин урьдчилсан захиалгаа авч дуусчээ.

Шведийн стартап Jetson-ы боловсруулсан Jetson One нисдэг автомашин нь 86 кг жинтэй бөгөөд агаарт 95 кг-аас ихгүй ачаа өргөх чадвартай. 2460 мм урт, 1499 мм өргөн, 1016 мм өндөртэй энэ машин 102 км/цаг хурдлах чадвартай. Нэг цэнэглэлтээрээ 30 орчим км явдаг аж.

Үйлдвэрлэгч нь техникийн илүү дэлгэрэнгүй мэдээллээ задлаагүй байна. Аппаратад цахилгаан хөдөлгүүр суурилуулсан бөгөөд литий-ион батерейг 20 минут ниссэнийхээ дараа 2 цаг цэнэглэх шаардлагатай юм байна.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн