Шанхайн эрдэмтэд наацаас SARS-COV-2 бий эсэхийг илрүүлэх генетикийн материалын шинжилгээний бичил электроникийг ашигладаг цахилгаан механик чип зохион бүтээжээ. Шинжилгээний энэ шинэ арга нь лабораторийн PCR шинжилгээний хариутай яг давхцаж байгаа гэнэ.
Ердөө л 4-хөн минутын дотор хариу нь гардаг гэж CBS News мэдээлжээ. Шанхайн Фудань их сургуулийн судлаачид үүнийг лабораторийн шинжилгээ хийж удаан хугацаанд саатахгүйгээр, COVID-19-ийг хурдан хугацаанд илрүүлэх хамгийн тохиромжтой арга гэж үзэж байна.
Мөн хурднаас гадна ашиглахад энгийн, мэдрэг чанар өндөр, зөөвөрлөхөд хялбар. Судалгааны явцад Шанхайд коронавирус илэрсэн 33 хүнээс, мөн халдвар аваагүй 54 хүнээс дээж авсан аж. Халдвартай 33 тохиолдлыг бүгдийнх хариу эерэг гарсан бол 54 хүнээс нэг нь хуурамч эерэг тохиолдол илрээгүй байна.
Фуданийн судлаачид энэ төхөөрөмжийг боловсруулж дуусаад, нисэх онгоцны буудал, эмнэлэг зэрэг газруудад түргэвчилсэн шинжилгээ авах, түүнчлэн гэрийн нөхцөлд ашиглуулахаар төлөвлөж байна.
Эх сурвалж: FOCUS