Жүжигчин Амараагийн эгч, БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайханыг Засгийн газар албан тушаалаас нь чөлөөлөх тухай тогтоолыг гэнэт оруулж ирж шийд­вэр­лэжээ. Түүнийг “Баг, хамт олонтойгоо нэгдэж ажиллаж чадаагүй” гэх шалтгаанаар халсан гэнэ. Харин ажлаасаа халагдсан Б.Баярсайхан өөрийг нь шударга бусаар ажлаас халсан тул шударга ёсны төлөө тэмцэхээр болжээ. Тэрээр “Би цаашид хандах ёстой газарт нь хандах болно. Төрийн алба гэдэг хуультай. Тэгэхээр хуулийн дагуу л асуудлыг шийдэх ёстой” гэж хэлсэн байна.

Харин сэтгүүлч Л.Мөнхбаясгалан Б.Баярсайханд хандан түүнийг халсан жинхэнэ учрын талаар ингэж жиргэжээ:

“Үгүй л дээ….Баяраа минь…МАН чиний чадвар мэдлэг боловсролыг мэддэг ойлгодогтоо бас чамайг энэ байтугай ажлыг чадна гэсэндээ албан тушаалд томилсон юм биш ээ….Зүгээр л Амараад төлбөр төлсөн. Харин тэр төлбөрийн хүчинтэй хугацаа одоо дуусчээ…Улс төр ийм л байдаг…”

Л.Мөнхбаясгалан ажлаасаа халагдсан хүнийг тавлаж байгаа ч юм шиг…

By updown.mn

Мэдээний админ

6 thoughts on “Амраад өгсөн төлбөрийн хүчинтэй хугацаа одоо дуусчээ”
  1. энэ Мөнхбаясгалан гэж ёстой хачин хүүхэн байнаа,яагаад ч юм нэг л хачин эмэгтэй,хэнийг ч яаж ч хэлж болно гэж бодноо бас,өөрийгээ лаг гэж бодохиймаа,

  2. мөнхбаясгаланг их мундаг эрэн сурвалжлах сэтгүүлч гэж боддог байсан
    Гэтэл хувийн ёс зүй гэж байхгүй сонин бас соёлгүй хүн байна

  3. Баярсайхан өөрөө олон хүнийг ажлаас халуулсан шүү дээ. юундаа шударга ёс яриад байгаам бэ, Хэлгүй дүлий хүүхдүүдээр бизнес хийж жагсаал хийлгаад сонсголгүй иргэдийн холбооны тэргүүн Соёлмаа дүүтэйгээ нийлж 29-р сургуулийн захирлыг бас хэлмэгдүүлсэн дээ. Жайкагийн төслийн удирдагчаар Соёлмаа дүүгээ тавьсан дааа

  4. төрд огт ажиллаж үзээгүй хүн төрийн яамыг самарч өгсөн, Сайдаа матсаар байгаад халуулсан Муу үйл хийвэл эргээд өөрт нь үйл нь ирдэг юм

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн