Амраад өгсөн төлбөрийн хүчинтэй хугацаа одоо дуусчээ

Жүжигчин Амараагийн эгч, БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайханыг Засгийн газар албан тушаалаас нь чөлөөлөх тухай тогтоолыг гэнэт оруулж ирж шийдвэрлэжээ. Түүнийг “Баг, хамт олонтойгоо нэгдэж ажиллаж чадаагүй” гэх шалтгаанаар халсан гэнэ. Харин ажлаасаа халагдсан Б.Баярсайхан өөрийг нь шударга бусаар ажлаас халсан тул шударга ёсны төлөө тэмцэхээр болжээ. Тэрээр “Би цаашид хандах ёстой газарт нь хандах болно. Төрийн алба гэдэг хуультай. Тэгэхээр хуулийн дагуу л асуудлыг шийдэх ёстой” гэж хэлсэн байна.
Харин сэтгүүлч Л.Мөнхбаясгалан Б.Баярсайханд хандан түүнийг халсан жинхэнэ учрын талаар ингэж жиргэжээ:
“Үгүй л дээ….Баяраа минь…МАН чиний чадвар мэдлэг боловсролыг мэддэг ойлгодогтоо бас чамайг энэ байтугай ажлыг чадна гэсэндээ албан тушаалд томилсон юм биш ээ….Зүгээр л Амараад төлбөр төлсөн. Харин тэр төлбөрийн хүчинтэй хугацаа одоо дуусчээ…Улс төр ийм л байдаг…”
Л.Мөнхбаясгалан ажлаасаа халагдсан хүнийг тавлаж байгаа ч юм шиг…