Хөвсгөл аймгийн Улсын тусгай хамгаалалттай газруудын хамгаалалтын захиргаанаас далайн эрэг дагуу амьдардаг 198 өрхтэй хариуцлагын гэрээ хийлээ.
Ингэснээр Хатгалаас Жиглэгийн ам хүртэлх 100 км газар эзэнтэй болж байна. Иргэд гэрээний хүрээнд хариуцсан газраа хоггүй байлгах, хожуул цэвэрлэх, хууль бус загасчлалаас сэргийлэх үүргийг хүлээж байна. Эдгээр айл өрхүүд бүгд далай ээжээ бараадан аж ахуй, өрхийн бизнес эрхлэн амьдардаг бөгөөд хамгаалалтын захиргаа эл гэрээг “ иргэд өөрсдийн ашиг орлого, амьдралын эрх ашгаа хамгаалж байгаа” гэж тодотголоо.
1 comment
Наадуул чинь өөрсдөө өвөл загасаа бариад зардаг юм биш үү?