“Тахько” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрээр 2021 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 108 төгрөг буюу нийт 128.518.164 төгрөгийг хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг болгон тараах болжээ.
Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн жагсаалтыг энэ оны хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын бүртгэлийн өдрөөр тогтоосон байна. Ногдол ашгийг тавдугаар сарын 1-ний өдрийн дотор Үнэт Цаасны Төвлөрсөн Хадгаламжийн Төв дэх хувьцаа эзэмшигчдийн дансанд байршуулах юм.
Мөн “Түмэн шувуут” ХК-ийн Төлөөлөн удирдах шийдвэрээр 2021 оны цэвэр ашгийн 30 хувийг хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг болгон тараана.
Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалтыг энэ оны хувьцаа эзэмшигчдийн ээлжит хуралд оролцох бүртгэлийн өдрөөр гаргаж долдугаар сарын 1-ний өдрийн дотор “ҮЦТХТ” ТӨХХК-ийн дансанд шилжүүлэхээр шийдвэрлэжээ.