Танзанийн зүүн хойд хэсгийн Ол-Дойньо-Ленгай гэх страто галт уул тун удахгүй дэлбэрхэд бэлэн болжээ. Үүнээс болж Палеоантропологийн түүхэн дурсгалт газар болох Олдувайн хавцал дахь 3,6 сая жилийн настай анхны гоминид хүний ул мөр устаж үгүй болох аюулд хүрсэн байна.
National Geographic сэтгүүлд бичснээр бидний элэнц хуланцийн үлдэгдлийг олсон газар нь Бурхадын уул гэх Ол-Доиньо-Ленгаи галт уулаас дөнгөж 110 километрийн зайтай байдаг аж. Масай овгийнхон тэр газрыг ингэж нэрлэдэг. Эндээс адил зайнд орших Энгаре Серо гэх газарт 19 мянган жилийн өмнө гарч ирсэн Homo Sapiens хүний 400 орчим хөлийн мөр олдсон түүхтэй.
Галт уул дэлбэрэхэд дээрх газрууд үгүй болж анхны хүн төрөлхтөн оршиж байсан ул мөр хөрснөөс арчигдах юм. Тиймээс геологичид Homo Sapiens хүний мөрийг технологийн өндөр түвшинд авч дараа нь зөвхөн цаасан дээр биш 3D-принтер дээр хэвлэн сэргээх боломжтой гэж үзжээ.
Ол-Доиньо-Ленгаи галт уул