Дональд Трамп Владимир Путин нар дахин нэг удаа уулзжээ

2017-07-20 08:571min0
Trump

АНУ-ын  Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын  Ерөнхийлөгч  Владимир Путин нар их 20-ын уулзалтын дараа дахин уулзжээ.

Тэд оройн зоог дээр цаг гаруй ярилцсан байна. Энэ үеэр зөвхөн Оросын орчлуулагч байсан бөгөөд Трамп Путины хажууд суугаад ярьж эхэлсэн гэнэ. Цагаан ордон энэ талаар өмнө нь мэдэгдээгүй байна. Харин дараа нь долдугаар сарын 7-нд болсон энэ үйл явдлыг бүрэн бус хэмжээний уулзалт гэж үзжээ.

 

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй