Германы Регенсбург хот дахь католик сургуульд сурч байхдаа зодуулж, бие сэтгэлийн дарамт амссан, мөн хүчиндүүлсэн сурагчдын тоо өдгөө 549-д хүрсэн байна. Тус сургуулийн багш шар 50 жилийн турш шавь нараа хүчирхийлж байсан баримт олджээ.
Энэ хэргийг шалгаж буй өмгөөлөгч Улрич Уэберийн мэдэгдснээр тус сургуульд 1945 оноос хойш хүчирхийлэл гарч эхэлсэн бөгөөд түүнээс хойш хамгийн сүүлд 1992 онд бүртгэгдэх хүртэл үргэлжилсэн гэнэ. Түүнийхээр багадаа 700 гаруй хүн энэ хэргийн хохирогч байх магадлалтай аж.
Дээрх хэрэгт Ромын пап лам асан Бенедиктегийн төрсөн ах Жорж Ратзингерийг буруутгаж байгаа гэнэ. Энэ хүн 1964-1994 оны хооронд 40 жилийн турш тус сургуулийн захиралаар ажиллаж байжээ. Тэрээр болж бүх хэргийг нуун дарагдуулахад гол үүрэг гүйцэтгэсэн байх өндөр магадлалтай аж.
Хохирогчдын ихэнх нь сургуулийнхаа талаар амьдралынхаа хамгийн тааруу дурсамж гэж үздэг болохоо илэрхийлсэн байна.
Хуулийн дагуу хэргийг хэлэлцэх хугацааг 30 жил гэж үздэг тул өдгөө ил болсон ихэнх хэрэг хүчингүйд тооцогдож магадгүй гэнэ.