Беларусийн нутаг дэвсгэрт тагнуулын нислэг хийсэн Украины нисгэгчгүй онгоц нэг цаг хүрэхгүй хугацаанд 200 гаруй зураг авсан гэж тус улсын эрх баригчид мэдээлжээ. Украины онгоц зураг авахын тулд их бие дээрээ өргөн линз бүхий гэрэл зургийн төхөөрөмжийг бэхэлсэн байсан. Компьютер-техникийн үзлэг хийх явцад гэрэл зургийн төхөөрөмжийн санах ойг шалгасан бөгөөд үр дүнд нь Беларусын нутаг дэвсгэр дээр авсан 200 гаруй олдсон” хэмээн техникийн шинжээчдийн хэлтсийн дарга Сергей Шука “Беларусь 1” телевизийн эфирээр ярьжээ.
Түүний хэлснээр Беларусын тал Брестийн туршилтын талбайн нутаг дэвсгэрт нисэж эхэлсэн нисгэгчгүй онгоцны маршрутад онцгой анхаарал хандуулсан бөгөөд энэ нь Беларусь-Оросын хамтарсан цэргийн сургуулилтийн талбай юм байна.
Беларусийн эрх баригчдын мэдээлснээр, Украин нисгэгчгүй онгоцыг нэгдүгээр сарын 24-нд Украины Волынь мужийн Ковельский дүүргийн Пища тосгоны ойролцоо, Беларусьтай хиллэдэг хилээс 1,7 км зайд хөөргөжээ. Бүгд найрамдах улсын хилийг хууль бусаар давж, агаарын орон зайд бүртгэгдсэн уг онгоцыг Зэвсэгт хүчний мэргэжилтнүүд албадан газардуулсан аж.
Пүрэв гаригт Беларусийн Гадаад хэргийн яам Украины Элчин сайд Игорь Кизимийг дуудаж, нисгэгчгүй онгоц хөөргөсөнтэй холбогдуулан эсэргүүцлээ илэрхийлжээ. Түүнчлэн Беларусийн Батлан хамгаалах яам Украины ЭСЯ-ны цэргийн атташед эсэргүүцлийн ноот гардуулсан байна.
Харин Беларусийн нутаг дэвсгэрт нисэгчгүй онгоц хөөргөсөн тухай Минскийн мэдэгдлийг Украины Гадаад хэргийн яам няцаажээ.